Өнгөрсөн амралтын өдөр нэгэн иргэн Мэргэжлийн хяналтын спорт наадам Орчлон сургуулийн спорт зааланд болох үеэр тус байгууллагын логотой авто машинд архидалт болж нэг эмэгтэй тухайн автомашины зогсоолд бие засч буй зургийг тавьсан.
Энэ талаар Нийслэлийн МХГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Тухайн үед би өвчтэй байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Харин МХЕГ гэсэн автомашинд архидалт болсон эсэхийг манай дотоод хяналтаас шалгаж байгаа. Одоогоор яг архидалт болсон нь тогтоогдоогүй байна’ гэлээ.
Д.Гэрэлээ