Улсын хэмжээнд 110 мянган хүн вейп хэрэглэдэг

Цахилгаан тамхи хэрэглэгчид болон худалдаалагчид мэдээлэл хийлээ.

Цахилгаан тамхи хэрэглэгчдийн холбооны Олон нийттэй харилцах албаны менежер Б.Цогт-Очир, Цахилгаан тамхи буюу вейп хэрэглэгчид тэр дундаа хүүхэд залуусын тоо Монголд эрс нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 110 мянган хүн вейп хэрэглэдэг бөгөөд янжуур тамхинаас татгалзсан хүмүүс уг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг юм

Цахилгаан тамхийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хэрэглэж байгаатай бид хамтран тэмцэх, сургуулийн ойр орчимд уг бүтээгдэхүүнийг худалдаалахын эсрэг байр суурьтай байна.

Цахилгаан тамхи насанд хүрсэн хүнд зориулсан бүтээгдэхүүн учир 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байх, шаардлагатай бол бичиг баримтад тулгуурлан худалдаалахыг уриалж байна. Иймд цахилгаан тамхи зэрэг насны хязгаар заасан бүтээгдэхүүнийг сургуулийн орчимд худалдаалахгүй байхыг иргэд болон ААН-үүдэд уриалъя гэв.