Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад буй. Тэгвэл тус хуульд сүүлийн жилүүдэд Үндэсний бөхийн холбооны цэгцэлж чадахгүй байгаа допингийн асуудлыг дараах байдлаар тусгаж өгчээ.
Улсын наадамд таваас дээш давсан бөхчүүд цол нэмж, допингийн шинжилгээнд хамрагддаг байсан. Тэгвэл Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дөрвийн даваанаас дээш допингийн шинжилгээнд ордог байх зохицуулалт оржээ. Мөн баяр наадмын өдрүүдэд цол олгохгүй. Өөрөөр хэлбэл тав түүнээс дээш давж, цолонд хүрсэн хүмүүст цол олгох батламжийг олгоно. Улмаар допин илрээгүй болох шинжилгээний хариу гарсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгохоор тусгаж өгсөн байна.
Тус хуулийн төслийн шинэчилсэн найруулга энэ жилийн баяр наадмаас өмнө батлагдвал дөрөв давсан бүх допингийн шинжилгээнд хамрагддаг болох аж.
Д.Гэрэлээ