АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Энэ үеэр АН-ын Төрийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Ардчилсан намын нэр барьсан хууль бус этгээдүүд УДШ-д нөлөөлөх гэж оролдож байна гэв.
АН-ын дарга М.Тулгат “Сонгогдсон боловч бүртгэгдээгүй дарга гэдэг гуншинтай хүн байна. Ардчилсан намын даргын сунгааг хийж ялж, даргаар бүртгүүлнэ гээд байгаа нэг нөхөр бий. Миний хувьд хууль ёс, Ардчилсан намын дүрмийн дагуу даргын сунгаанд оролцож ялж УИХ-аар баталгаажаад бүртгүүлэх хүсэлтээ өгсөн. Өнөөдрийг хүртэл хууль, шүүхэд хүндэтгэлтэй хандаж ирсэн. АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ гурван удаа өгсөн. Гурван удаа буцаагдсан. Энэ бүхэнд хүндэтгэлтэй хандаж ирсэн.
…АН-ын даргаар Х.Баттулга гэдэг хүнийг бүртгэх ямар ч үндэслэл байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Ерөнхийлөгчийн хувиар Ардчилсан намын гишүүнээс татгалзсан. АН-ын даргын сунгаа нь дүрмийн маш олон зөрчилтэй. Хяналтын систем байхгүй. Бүх зүйл нь будлиантай. АН-ын хуучин дүрмээр учир нь ойлгогдохгүй сунгаа явуулсан. Маш олон асуудалтай. Энэ олон асуудлынхаа дээгүүр гишгэж хаашаа гарах гээд байгаа юм бэ.