Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам барих ажил өнгөрсөн 3-р сард эхэлсэн.
Тэгвэл өнгөрсөн 19-ний өдөр төмөр зам шилжүүлэн ачих үедээ туслах ажилчин О осолд өртөж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ талаар бид УБТЗ-ын хариуцсан ажилтнаас тодруулахад “Хятадаас Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр зам орж ирж байгаа. Тухайн төмөр замуудыг кранаар өргөн вагонаас вагон дамжуулж ачдаг. Энэ үеэр манай оосорлогч тросоо хийснийхээ дараа вагоноос холдохдоо хоёр зам төмрийн хооронд зүүн гараа хавчуулсан байсан. Зүүн гарын гурван хуруунд тайралт хийгдсэн. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Камерийн бичлэгийг шүүхэд хөл алдсан байна лээ’ гэх мэдээллийг өгөв.
Д.Гэрэлээ