УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс Эрүүгийн хуульд шинээр орж буй “доромжлох” заалтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт АН-ын бүлгийн гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибалаас гадна УИХ-ын гишүүн Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, Прокурор асан Г.Эрдэнэбат, комидиан Д.Амартүвшин, сэтгүүлчид, иргэд оролцлоо.
Энэ үеэр сэтгүүлч Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжингээс уг хуулийн заалт “Сэтгүүлч, комедиан нарт үйлчлэхгүй” гэж хуульзүйн сайд Х.Нямбаатар хэлсэн талаар тодруулахад “Дээрх заалт бүх хүнд ижил тэгш үйлчилнэ. Хууль сэтгүүлч гээд ялгавартай үйлчилнэ гэж байхгүй. Тус заалт сэтгүүлчдийн болон жирийн иргэдийн ч үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах болно” гэсэн юм.
Д.Гэрэлээ