Хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газар Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан байна.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны өдрийн 07:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймрийг унтраахаар агаараас тандалт хийх, алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр шийдвэрлэсний дагуу нислэг үйлдэхээр бэлтгэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.