Тавдугаар сарын 13-ны өдөр л Ковид-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ хэмээн БНАСАУ-ын эрх баригчид зарласан.
БНАСАУ-ын Цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын 29-ний өдөр тус улсад халдварын тохиолдол 100 мянга гаруй илэрч, нэг хүн нас баржээ. Энэ нь сүүлийн гурван өдрийн хамгийн өндөр үзүүлэлт аж.
Ингэснээр, Хойд Солонгост халдварын нийт тохиолдол 3 549 590 тохиолдол бүртгэгдсэнээс 3 360 990 хүн эдгэрч, 70 хүн нас барсан байна. Мөн ням гарагт Пхеньянд зарим хязгаарлалтуудыг сулруулсан гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.