Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатийн санаачлага, дэмжлэгээр Мишээл хүүхдийн сангийн шүдний эмч нар Сэлэнгэ аймгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй оношлогоо, эмчилгээ хийж үйлчилж байна.
“Сайхан инээмсэглэлийг хүүхэд бүрт” уриан дор явагдаж байгаа уг аян нийт 1000 хүүхдийн шүдийг үзэж, эмчлэх ажээ. Өчигдөр буюу 5-р сарын 29-нөөс эхэлсэн уг үзлэгт Баруунбүрэн сумын нийт 90 хүүхэд хамрагджээ.