Нийслэлийн Прокурорын газраас Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлсэн.
Тэгвэл өнөөдөр тус хэргийг шүүх хэлэлцэж Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тогтоосон.
Харин Г.Амартүвшинд хилийн хориг тогтоох асуудлыг хэлэлцэхээр товлосон боловч өмнөх шүүх хурлууд нь дуусаагүй байгаа тул хүлээгдэж байгаа аж.