“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарсан талаар бид мэдээлсэн.
Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар: “Таван толгой түлш ХХК-ийн Нэгдүгээр үйлдвэрийн хатаах шугамд үүрийн 04:00 цагийн орчимд гал гарсан. Галыг Онцгой байдлын газрын алба хаагчид 06:30 цагт унтраасан. Нэгдүгээр үйлдвэр нь дөрвөн хатаах шугамтай ч нэг нь галын улмаас ажиллагаагүй болж байна. Гэхдээ шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явагдана. Гал гарсан шугамыг нөхөх зорилгоор Зүүн бүсийн үйлдвэрийн нөөц шугамыг ажиллагаанд оруулсан. Үзлэг хийж дууссаны дараа буюу 14-20 хоногийн дотор нөхөн сэргээх боломжтой. Гал гарсан шалтгааныг холбогдох албаныхан тогтоохоор ажиллаж байгаа. Хүн гэмтэж бэртээгүй” гэв.