Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Нэгдсэн чуулга уулзалт нийт таван салбар хуралдааны хүрээнд болно. Тодруулбал

  • “Гэртээ харих зам” бизнес, хөрөнгө оруулагчдын уулзалт
  • “Монгол орны хөгжилд 17-р чуулган” – Хилийн чанад дахь иргэдийн технологийн чуулган
  • Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын уулзалт
  • Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлаарх уулзалт
  • “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” НҮТББ-ын IV чуулган / Холбоо, ТББ-уудын уулзалт/
  • Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт

Чуулга уулзалтын сүүлийн өдөр буюу долоодугаар сарын 5-нд Төрийн ордонд бүхий нийт салбар хуралдаануудаас гарсан санал, шийдэл, дүгнэлтийг танилцуулж, шийдвэр гаргагчдад гардуулж өгөх юм.


Энэхүү чуулга уулзалт нь төр засгаас хилийн чанад дахь иргэдийн талаарх төр засгийн бодлогыг шинэ түвшинд гаргах, иргэд, байгууллагууд төр засагтай дараагийн шатанд хэрхэн хамтран ажиллахыгаа тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт болгохын төлөө Ерөнхийлөгчийн тамгын газар, Яамд, агентлагууд, манай ХЧМЗ НҮТББ-ын оролцоо бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Иргэд, байгууллагуудын төлөөлөл та бүхнийг чуулга уулзалтын бүртгэлд идэвхтэй хамрагдаж, өөрсдийн санал бодлыг төр засагтаа хүргэх, мэдлэг, мэдээлэл олж авах боломж бүхий энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг урьж байна.

Бүртгэл энэ сарын 26-ныг дуустал явагдах бөгөөд иргэд та бүхэн доорх линкээр орж бүртгүүлнэ үү. https://forms.gle/eEuudo9Say8ge2VK7