Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто замын ажлын хүрээнд 2022 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 23:00 цагаас 2022 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Гачууртын авто замаас Улиастайн хуучин эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Жолооч та бүхэнд дараах тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас анхааруулж байна.