ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистанд ажлын айлчлал хийхээр очсон талаар Коммерсант агентлаг мэдээлжээ. Тэрбээр айлчлалын хүрээнд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зөвлөлийн хуралдаанд оролцох юм байна.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотод болох бөгөөд уулзалтад 15 орны төрийн тэргүүн оролцох төлөвтэй гэж эх сурвалж мэдээлжээ.