“ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗАЛУУ МАЛЧДЫГ CУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Өнөөдөр 15 сумдын залуу малчдын төлөөллийг аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүлээн авч уулзлаа. Мөн малын үүлдэр угсааг сайжруулах, малын гаралтай түүхий эдийг бэлтгэн зах зээлд нийлүүлэх, малчдын хоршооллын тухай, бэлчээрийн ашиглалт хамгаалалт сэдвийн хүрээнд аймгийн ХХААГ-аас мэдээлэл сургалт өглөө.

Мөн малчдад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, өрхийн санхүүгээ хэрхэн удирдах зэрэг сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээр сургалт зөвлөгөө өгүүллээ. Ийнхүү нэг өдрийн туршид малчдынхаа мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, малчдад тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг нь сонсох арга хэмжээг зохион байгууллаа.