“Явуулын оффис”-ын багт ГХБХБГазар, татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, ХХААГазар, ХХҮГазар, БОЭТөвийн эмч, шүдний эмч, Өмгөөлөгч, үсчин, гуталчин зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч давхардсан тоогоор Номгон сумын 5 багийн 133 өрхийн 509 иргэнд төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийж, дараагийн шатны эмнэлгийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай 35 иргэнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, анхан шатны эмчилгээ үйлчилгээг үзүүлж ажиллалаа.