Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Цүүц” гэдэг газарт самарт явж байсан найман хүний нэг нь сураггүй алга болжээ. Иргэн Ө-г сураггүй алга болсон гэх дуудлагыг тус аймгийн цагдаагийн газар энэ сарын 04-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Сэлэнгэ сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг энэ сарын 09-ний өдрийн 07:00 цагт эхэлжээ.