ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэрт гал гарчээ

ОХУ-ын Эрхүү муж дахь Ангарскийн нефтийн үйлдвэрт өчигдөр /2022.11.27/ гал гарчээ. Ойролцоогоор 200 метр квадрат талбайд гал гарсан тухай Кремлийн хяналтад байдаг “РИА Новости’ агентлаг мэдээллээ.

Гал гарсан тухай мэдээ орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагт ирсэн бөгөөд 13:17 цагт галыг бүрэн унтраажээ. Ослын газарт 100 гал сөнөөгч, 25 гал унтраах машин ажилласан байна. Хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл алга байна. Галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд эрх баригчид үйлдвэр яагаад шатсаныг судлах тусгай комисс байгуулжээ.

Ангарскийн нефтийн үйлдвэр нь 1955 онд нээгдсэн бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн, нефть химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Зүүн Сибирийн хамгийн том үйлдвэр юм. Уг үйлдвэр Роснефть Ойл компанийн эзэмшилд байдаг. Үйлдвэр жилд 10.2 сая тонн газрын тос гаргах хүчин чадалтай юм.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE, KNEWS