“Crash Landing On You” хэмээх цувралын үеэр дотносож, улмаар гэр бүл зохиосон Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох Хён Бин, Сон Еэ Жин нар өчигдөр (2022.11.27) анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
“MSteam Entertainment”-ийн зүгээс “Сон Еэ Жин өнөөдөр бяцхан хүүгээ өлгийдөн авлаа. Эх, хүүхэд хоёул эрүүл саруул, биеийн байдал нь сайн байгаа” хэмээн уг мэдээллийг албан ёсоор баталгаажуулсан байна.
Хосуудад дэлхийн өнцөг булан бүрт суугаа фенүүд нь баяр хүргэж, жаргал ерөөжээ.