Энэ арванэгдүгээр сарын 04-ний өдөр /2022.11.04/ Д овогтой Б гэх 16 настай охин гэрээсээ хог хаяхаар гараад сураггүй алга болсон. Охиныг энэ оны 26-ны өдөр эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Түүний талаар арваннэгдүгээр сарын 18 /2022.11.18/-ны өдөр Цагдаагийн байгууллагаас “Дархан-Уул аймгаас алга болсон охин хамаарал бүхий этгээдтэйгээ хамт самарт явсан байсан нь тогтоогдсон, охин олдсон” гэж мэдээлсэн билээ. Тэгвэл түүний ар гэрээс охин сураггүй байхад цагдаагаас олсон гэх мэдээлэл тараасанд гомдолтой буйгаа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан.
Тэгвэл охиныг цагдаа, онцгойгийн алба хаагчид шуурхай ажиллаж уулнаас буулгаж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.