XVII жарны Сайжруулагч хэмээх Усан бар жилийн цагаан сарыг тохиолдуулан энэ сарын 28-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олноос нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат ахмадууд болон зорилтот бүлгийн иргэдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн, салбарын Орон нутаг, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Б.Нарантуяа, мэргэжилтэн М.Итгэлбаяр нар Засаг даргын Тамгын газрын байранд энэ өдөр 60 ахмад, 60 өрх толгойлсон эцэг эхийн төлөөлөл бүхий зорилтот бүлгийн иргэдийг хүлээн авч уулзсан бөгөөд ахмад буурлууд болон бусад төлөөллийн зүгээс компанийн хамт олонд талархсанаа илэрхийлэв.
Салбарын захирал Н.Эрдэнэхуяг Золгон буй Усан бар жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, Ковид-19 цар тахлыг хамтаараа давж, эрүүл энх байхыг зочдодоо хүсэн ерөөж, орон нутгийн хамтын ажиллагааны талаар зарим мэдээллийг өглөө.