“САЯ ТОНН САЯ МОД’ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд хангай болон говийн бүс нутагт 2021-2030 он хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид 2021 оны намар нийслэлийн СХД-ийн Бумбатын рашаан орчимд бургас, хайлаас, гоёлын мод, чацаргана гэх мэт 100 гаруй суулгацыг тариалсан. Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр компанийн байгаль орчны мэргэжилтнүүд Бумбатын рашаанд тарьсан суулгацаа арчлахын зэрэгцээ нэмж 50 ширхэг гүйлэс модны суулгац тариаллаа.