Дуучин Х.Болд дөрвөн хүүхдийн аав болно

Дуучин Б.Болд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авах бэлтгэлдээ оржээ. Тодруулбал түүний хоёр дахь эхнэр дуучин Х.Мөнгөнцэцэг 3 сартай жирэмсэн гэнэ. Тэд энэ талаараа ихэд нууцалж буй бололтой. Дуучин Х.Мөнгөнцэцэгийн хувьд өөрийн сайн найз дуучин  Э.Чулуунчимэгийн нөхөр Б.Болдтой нэг гэрт  орж нэлээдгүй шүүмжлэлд  өртсөн ч гурав дахь хүүхдээ тээж буй нь энэ юм. Б.Болд Х.Мөнгөнцэцэг хоёр Б.Жавхлан, Б.Баясгалан гэдэг дэрсхэн балчир үрстэй.

Б.Болдын хувьд өмнөх эхнэрийн нэг охинтой бөгөөд ийнхүү дөрвөн хүүхдийн аав болж байна.