Энэ сарын 26, 27-нд бүх нийтээрээ амарна. Учир нь энэ сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа аж.
Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.
Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэхээр хуульчилж, бүх нийтээрээ амардаг юм.