“Монгол туургатны зуун эрхэм’-ийн хөтлөгч гэдгээр нь бид сайн мэдэх Р.Анужин өөрийн твиттертээ Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг ‘биеэ зас, юун төр, хууль’ хэмээн жиргэсэн байна. Учир нь Д.Одбаярыг Солонгосын онгоцны үйлчлэгчтэй зүй бус харьцасны дараа тэрээр тус улсыг зориод иржээ. Энэ талаар “онгоцны үйлчилгээ хэвийн байсан ч Сөүлийн онгоцны буудлын үйлчилгээнийхний хандлага эрс өөрчлөгдөж, Монгол паспортны үнэ цэнэ үгүй болсныг мэдэрч гутарсан’ хэмээн бичсэн байна.