АН-аас сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх Хяналтын Засгийн газрыг байгуулж, тэргүүнээр нь Ерөнхий сайд асан М.Энхсайханыг томилжээ.
Хяналтын Засгийн газрын тэргүүн М.Энхсайхан: АН-ын ҮБХ-ны хурлаар улс төрийн сонирхолтой, шинэ бүтцийг бий болгосон. Хяналтын Засгийн газар буюу Улс төрийн зөвлөл гэсэн байгууллагыг байгуулсан. Энэ байгууллагын тэргүүнээр намайг томилсон.
Хяналтын Засгийн газар буюу Сүүдрийн Засгийн газар дэлхийн 30-аад оронд хэрэгжиж байгаа хэлбэр. Гол зорилго нь Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгэмд үнэн гаргах. Энэ амжилттай хэрэгжвэл эрх баригч намын Засгийн газарт ард түмэн хяналт тавих, шийдвэрлэх асуудалд өөр хувилбар байж болдгийг ойлгуулахад чухал үүрэгтэй гэж бодож байна.
Ардчилал, улс төрд хувь нэмэр оруулах энэ бүтцийг хичээж ажиллуулна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Сүүдрийн Засгийн газар ирэх оноос үйл ажиллагаа явуулж эхлэх аж.