Өнөөдөр /2023.01.04/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.