Энхийг сахиулагч хумхаа өвчний халдвар авсантай холбоотой асуудлаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нарын албаныхан тайлбар хийлээ.
Тодруулбал, “Манай есөн албан хаагч маларигаар оношлогдсоноос долоо нь эдгэж, эмнэлгээс гарсан. Харин нэг албан хаагч маларийн хүндрэлээс давхар эрхтэн системийн дутагдлаар харамсалтай нь нас барсан. Нэг албан хаагч нэн хүнд байдалтай эмчилгээг үргэлжлүүлж байна’ гэлээ.
Малари өвчний талаар:
Малари гэдэг нь хүнийг өндөр халууруулж, чичрэгдэг цусанд орсон халдварт өвчин юм. Энэ өвчин нь Пласмодиум гэдэг нэртэй шимэгчээр дамжин хүнд тусдаг. Жил бүр хэдэн сая хүмүүс энэ өвчинөөр нас бардаг бөгөөд мөн хэдэн сая хүмүүс энэ өвчнийг тээж амьдардаг байна.
Малари өвчин олон хэлбэртэй байдаг. Зарим төрлийн малариа хүний биед олон жил байж болдог. Ихэнх малари өвчлөлүүдийг бүрэн эдгээж болдог. Гэвч тархинд туссан малари буюу тархины малари өвчин халдвар авснаасаа хойш нэгээс хоёр хоногийн дараа үхэлд хүргэдэг аж.
Хумхаа өвчний талаар:
Хумхаа нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинжээр голчлон илэрдэг цочмог халдварт өвчин юм байна.