УИХ-ын дэд даргаар Л. Мөнхбаатарыг 73 хувиар дэмжлээ. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ХНХ-ын сайдаар томилогдсон учир түүний оронд Л.Мөнхбаатарыг ийнхүү томилж байна.
Л.Мөнхбаатар “Миний бие өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдийнхээ дэмжлэгийг авч, Улсын Их Хурлын дэд дарга хэмээх эрхэм хүндтэй, хариуцлагатай албанд сонгогдлоо.
Улсын Их Хурлын үндсэн зорилтийг чандлан хэрэгжүүлж, ард түмний засаглах эрхийг хангах ажилд идэвх зүтгэл, сэтгэл гарган шударга ёс, тэгш байдал, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд манлайлан, төр, түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахаа илэрхийлье’ гэв.