Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газарт дөрвөн хүн самарт түүхээр яваад нэг хүн сураггүй алга болжээ.
Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Архангай аймгийн төвөөс баруун зүгт 20 км орших “Асгат” гэдэг газар рүү ДӨРВӨН хүн самар түүж яваад иргэн У-нь сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба 01.09-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн иргэн 25 настай эрэгтэй У -ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.
Эх сурвалж: ОБЕГ