Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгох эсэхийг хэлэлцэнэ

Хуваарийн дагуу өнөөдөр ажлын хэсэг байнгын хороодын хуралдаантай.  Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар УИХ-ын дэд даргаар томилогдсон. Иймд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг байнгын хорооны даргад нэр дэвшүүлээд байгаа юм. Энэ асуудлыг өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх аж.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 “Их засаг”
2 Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
3 Төсвийн байнгын хороо Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Эдийн засгийн байнгын хороо ·Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

·“Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

09.00 “Их Эзэн Чингис хаан”
2 Төсвийн байнгын хороо ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Бусад

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ·Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/

13.30 “Их Эзэн Чингис хаан”
4 Нийгмийн бодлогын байнгын хороо ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·Бусад

14.00 “Үндсэн хууль”
5 Төрийн байгуулалтын байнгын хороо ·“Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, нэн яаралтай/ 14.30 “Жанжин Д.Сүхбаатар”
6 Хууль зүйн байнгын хороо ·“Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2022.12.12-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

·Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

15.00 “Их Эзэн Чин