Төрийн албаныхан гадаадад томилолт, айлчлал хийхдээ нууц амраг, хамаатан садангаа “сэтгүүлч” нэрээр авч явдаг тухай МУГЖ Г.Ариунбаатар дэлгэсэн байна. Тэрээр энэ талаар өөрийн твиттертээ “Нэг удаа гадаадад Төрийн арга хэмжээнд оролцохоор болоод санхүүгийн боломжоос цөөн урлагийн хүн авч явсан юм. Тэгсэн албаны улсаас гадна 30-аад сэтгүүлч болон бусад хүмүүс. Их л мундаг улсууд яваа юм байна гэж бодоод байж байтал, тал нь шахуу нууц амраг, хамаатангууд нь байсан юм даа’ хэмээн ёгтлон бичжээ.
Тэрээр энэ талаар яагаад бичих болов. Эсвэл үнэхээр төрийн өндөр албан тушаалтнуудын бусдын боломжийг хулгайлдагт бухидсан уу аль эсвэл тэднийг илчлэх аргаа хайж байна уу гэдэг нь анхаарал татаж байна.
Ямартаа ч түүний энэ мэдээлэл үнэн бол АТГ-ынхан эрх мэдэл албан тушаалаа ашиглаж нууц амраг, хамаатнуудаа төрийн зардлаар гадаад томилолтод авч явдаг өндөр албан тушаалтнуудыг шалгаач.