Өнгөрсөн шөнө Их бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461-р ангид саатуулжээ. Өчигдөр тэдний гэр болон оффист нэгжлэг шалгалт хийсэн билээ. Тэднийг зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргээр ийнхүү саатуулан шалгаж эхэлжээ.
Харин УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-Од дээрх компанийхаа хувьцааг зарсан бөгөөд Австрали улсын иргэн болсон гэх албан бус мэдээлэл байна.