Хятадын Сюаньу эмнэлгийн мэдрэлийн өвчний инновацийн төвийн багийнхан 19 настай залууг Альцгеймерийн өвчинтэй гэж оношилжээ. Судлаачдын мэдээлснээр, Альцгеймерийн өвчин зөвхөн ахмад настнуудад тусдаг байдал өөрчлөгдсөн, 17-19 насныхан ч ийм өвчнөөр оношлогдож байгааг баталсан байна.
19 настай залууд Альцгеймер гэх хүнд онош тавьснаас нэг жилийн дараа ой санамжаа ихээхэн алдаж, урд өдрийнхөө үйл явдлыг болон эд зүйлээ хаана тавьснаа санахаа больсон гэнэ. Мөн уншихад хүндрэлтэй болж, аливаа зүйлд хариу өгөхдөө удаашралтай болсны улмаас сургуулиа орхихоос аргагүй болжээ. Энэ өвчтөний ар гэрийнхэнд Альцгеймер болон энэ төрлийн өвчин туссан түүх байхгүй, удамшлын эмгэг, халдвар ч өвчтөнд байгаагүй гэнэ.
эЭрдэмтэд ихэвчлэн өтөл насанд тохиодог Альцгеймер өвчинг залуус тусч байгааг судлахад ихээхэн анхаарал хандуулахыг уриалж, ирээдүйд энэ нь ноцтой асуудал болно хэмээн анхааруулсан байна.