Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх аж. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, тогтоолтойгоо танилцсан бөгөөд ХНХ-ын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр өгсөн билээ.
Тэгвэл түүний оронд сайд болох хүсэлтээ хүмүүсийн марафон төрийн ордонд эхэлсэн гэх мэдээлэл байна. Засгийн газар сар шинийн баяраас өмнө дараагийн сайдыг томилох чиглэл барьж байгаа аж. Ингэхдээ мэргэжлийн гэхээсээ илүү авлигын хэрэгт холбогдоогүй нэгнийг сайдаар томилох чиглэл барьж байгаа гэх
Зарим эх сурвалжуудын мэдээллээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан нар дээлээ давхарлахаар горилж байгаа гэх. Ямартай ч ирэх өдрүүдэд ХНХ-ын хэн толгойлох нь тодорхой болох нь.