Засгийн газраас арванхоёрдугаар сарын 9-ний өдөр орон нутгийн Тавантолгой ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Улмаар тус компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ажиллаж байгаа билээ.
Тэгвэл орон нутгийн “Таван Толгой” ХК ногдол ашиг тараахаар болсон тухай мэдээллийг Засгийн газрын БЭТ П.Сайнзориг нийгмийн сүлжээндээ бичжээ.
Тэрбээр “Өнөөдөр /2023.02.25/ Таван Толгой ХК буюу орон нутгийн жижиг Таван толгойн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа.
2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо” гэсэн байна.