Грект зорчигч тээврийн болон ачааны галт тэрэг мөргөлдөж олон хүн амиа алдсан байна.
Грекийн Ларис хотоос холгүйхэн зорчигч тээврийн болон ачааны галт тэрэг мөргөлдсөн энэ ослын улмаас 26 хүн амиа алдаж, 86 хүн шархаджээ. Харин эмнэлгийн тусламж авах шаардлагагүй 270 зорчигчийг ослын газраас нүүлгэн шилжүүлсэн байна.
Эх сурвалжийн мээдэлснээр, мөргөлдсөн галт тэрэгний цуваануудын эхний вагонууд бүрэн сүйрсэн, цохилтын улмаас вагонуудын дугуй, гадна хэсгүүд төмөр замаас 100 метр зайд шидэгдсэн байжээ. Хоёр галт тэрэг өөд өөдөөсөө нэг замаар явж байсны улмаас энэ осол гарсан бөгөөд чухамхүү ямар шалтгааны улмаас галт тэрэгнүүдийн зам солигдоогүй талаарх мэдээлэл гараагүй байна.