ХНХ-ын сайд Т.Аюурсайхан өнгөрсөн сард сайд болон УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгвэл түүнийг энэ долоо хоногт ХНХ-ын сайдаас чөлөөлнө гэх мэдээлэл байсан боловч Хаврын чуулган эхлэхээр чөлөөлнө гэх мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Сануулахад: Хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийх юм.