Он гарсаар 8 удаагийн хээрийн түймэр бүртгэгджээ

Улсын хэмжээнд он гарсаар /2023.01.01-2023.03.22/ Дорнод, Сүхбаатар аймгийн 7 суманд 8 удаагийн  хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 141,500 га  талбай түймэрт өртсөн  бол дунджаар нэг түймэрт 17,687.5га талбай өртсөн байна.

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн иргэд оролцжээ

Тухайлбал, өчигдөр буюу 21-нд Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Хөндий худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд бүрэн унтраасан байна