“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

  • “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж 15 хаягт байрлах Бэст вестерн премьер Туушин зочид буудлын Соёмбо танхимд цахим болон танхимаар хуралдах болсныг мэдэгдье!

    ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

    -Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах.

    -Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах.

    -Компанийн 2023 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах.

    -“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох.

    -“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах

    -Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэрлэх.

    Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 4 дүгээр сарын 07.

    Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /www.mse.mn/ цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

    -Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани

    -“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн байр Монгол улс, Улаанбаатар хот, Чингэтлэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3

    ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

    Холбоо барих:

    Утас: 11-313747-(3112), (3113), (3111) , 88095950

    И-мэйл: shareholders@mse.mn