Аялагч Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 24-ний өдөр “Чингэлтэй дүүргийн нисдэг машины урд байрлах байранд иргэн хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан байсныг илрүүлсэн.
Мөн тухайн иргэний биологийн дээжид тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.