Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны нэгдүгээр хэсгийн эрх бүхий албан тушаалтнууд болох Д.О, Ц.О нар Авилгатай тэмцэх газарт шалгагдаж эхэлжээ.
Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр алба нь хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх ажлыг зохион байгуулдаг аж. Тэгвэл ахлах мэргэжилтэн Ц.О, газар зохион байгуулагч Д.О нь өрхийн хэрэглээний 0,07 газар эзэмших хүсэлтийг удаан хугацаагаар дарагдуулж шийдвэрлээгүй, өргөдөл гаргаагүй хүмүүст олгосон гэх хэрэгт холбогдсон байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Улиастайн ам, Гацуурт, Шар хоолойн аманд тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн иргэн хуулийн этгээдэд өрхийн хэрэглээнд 0.07 га газар хүссэн иргэдийн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй дарагдуулж, хүсэлт гаргаагүй хүмүүст олгожээ.
Иймээс тэдэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.