Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцлээ.
Прокурорын бичсэн эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байгаа тул танхимын нийт шүүгчийн хуралдаанаас уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Сануулахад, З.Баянсэлэнгийг Барилга хот байгууллатын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай хотхон”-ы орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлахгүйгээр авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм.