Витамин А бол эрүүл мэндэд маш чухал хэрэгтэй амин дэм бөгөөд дархлааг дэмжиж, биеийн эсэргүүцлийг сайжруулан хүүхдийн өсөлт хөгжлийг дэмждэг.
Мөн харах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уг витамин дутагдсанаар хүүхдийн хараа мууддаг төдийгүй дархлааны системийн үйл ажиллагаа муудаж, хүүхэд өвчинд илүү өртөмтгий болдог.
А витамины дутагдлаас сэргийлснээр ужиг суулгалт, тураал, амьсгалын замын цочмог үрэвсэл, уушгины хатгалгаа, бөөр шээсний замын өвчин, арьсны өвчнөөс давхар сэргийлж чадна.
6-11 сартай хүүхэд цэнхэр капсул буюу 100.000 ОУН,
12-59 сартай хүүхэд улаан капсул буюу 200.000 ОУН жил бүрийн хавар, намрын улиралд буюу 5, 10 дугаар сард ууна.
Эцэг эхчүүдийн анхааралд: Өндөр тунт А амин дэм ирсэн тул 6 сараас 4 нас 11 сар хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүд Эх хүүхдийн ягаан дэвтэртэйгээ ирж авна уу гэж Сүхбаатар дүүргийн 9-р хорооны “Энхийн санаа” ӨЭМТ-өөс мэдээллээ.