Нийслэлд авто зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлэх саналыг Засаг дарга С.Амарсайхан гаргаж өнгөрөгч долоо хоногт НИТХ-аар хэлэлцсэн ч эцэслэн шийдвэрлээгүй.
Хэрэв Засаг дарга С.Амарсанаагийн санаачилсан журмыг НИТХ-ын энэ долоо хоногийн хурлаар дэмжвэл 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс дагаж мөрдөнө. Тодруулбал авто зам ашигласны төлбөрт суудлын автомашин 100-300 мянган төгрөг төлөхөөр тусгагдсан бол албан ёсны такси үйлчилгээнд явдаг суудлын авто машин 150 мянган төгрөг төлөх” юм байна.
Сануулахад, 2013 онд тус журам шинэчлэгдэж Нийслэлийн авто зам ашигласан төлбөрт “суудлын автомашин” 20 мянган төгрөг жилд нэг удаа төлж байхаар тогтоож байсан.