МУСТА, дизайнер Д.Отгонжаргалын үүсгэн байгуулсан O Couture брэндийн “Есөн эрдэнэ” загварын шоу Зайсан хилл цогцолборт өнгөрсөн баасан гарагт болох үеэр түүний нөхөр топ модель Э.Энхболд “TARA ENDO” гэж нэрлэсэн, эрэгтэй бэлэн хувцасны брэндээ танилцуулав.
Загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын тансаг гоёлын даашинзнуудыг урлахад 20 гаруй мэргэжлийн загвар зохион бүтээгч ажилласан байна. Тэд бүтээл бүртээ сэтгэлээ шингээн, цаг хугацаа зарцуулан урладаг бөгөөд оёдол, эсгүүр, гараар чимэглэх хэсэг гэх мэт чимхлүүр ажил маш ихтэй учир O Couture брэндийн загварууд дахин давтагдашгүй гэдгээрээ онцлог аж.
Харин түүний нөхөр топ модель Э.Энхболд Монгол модель” агентлаг, Монголын дизайнеруудын холбоонд харьяалагддаг, Монгол улсын чадварлаг, дэлхийд нүүр царай болон эрэгтэй загвар өмсөгчдийн нэгэн төлөөлөл. Э.Энхболдын танилцуулсан эрэгтэй хувцаснууд нь энгийн болон хээнцэр, содон хэв загварыг хамтатган тусгажээ. Тус брэндийн ерөнхий загвар зохион бүтээгчээр н.Гантуяа ажилласан байна.
Тэдний зохион бүтээсэн эрэгтэй, эмэгтэй хувцасны загваруудыг хүргэж байна.