Зургадугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Нижний Новгород хотод байх “Бальзам” химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ.
Галын улмаас ачааны машин, хэд хэдэн гараж шатжээ. Гал түймрийн талбай 800 кв.м байсан, галыг цурманд оруулсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Оросын Онцгой байдлын яамны мэдээлснээр, шатсан цистернд будаг шингэлэгч байсан, химийн бодис шатсаны улмаас агаар дахь бохирдуулагч бодисын агууламж хэтрээгүй, хүний эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй гэнэ.