“Найман ишигний” гэх тодотголтой Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох малын хулгайн хэргийг давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.08.02/ 10.00 цагт Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газрын байранд эхэлсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүх дөнгөж сая тус хэргийг анхан шатны шүүхрүү шилжүүлэх шийдвэрийг танилцууллаа.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын малчин Г, Т гэх эхнэр нөхөр хоёр малын хулгайн хэргээр 2- 2.6 жилийн хорих ял эдэлж байгаа бөгөөд тэдний ард ой 2 сартай охин, 80 настай ээж, өсвөр насны хүүхдүүд нь үлдсэн.
ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албанаас “…Г, Т нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Г-д 2 жил 6 сар, Т-д 2 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуульд бүлэглэн мал хулгайлсан 2 жилээс 8 жилийн хугацаанд зөвхөн хорин ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Хохирогч уг шүүх хуралд онлайнаар оролцсон юм.