Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Гашуун Сухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээвэрчидтэй уулзаж, тэдний асуудлыг сонслоо.
Тээвэрчдийн зүгээс хилийн
нэвтрэх ачааллаас шалтгаалан буцаж хил нэвтэрч амжихгүй үед Ганцмод боомтод хоноглодог бөгөөд орчин нөхцөл тааруу байдгийг ярилаа. Мөн Гашуусухайтын бүтээн байгуулалтаас шалтгаалан зарим үед дараалал үүсэх нөхцөл бүрдэж буйг тэд хэлэв.
Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хэлэхдээ, “Нүүрс тээвэрчид бол хамгийн хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байгаа. Ажлын айлчлалын хүрээнд тээвэрчдийн амрах ахуй нөхцлийг сайжруулахыг хятадын талд уламжилсан. Ганцмод боомтын бүтээн байгуулалтын хүрээнд амрах байр барих ажил хийж буйг Ганцмод боомтын удирдлагууд тодотгосон. Мөн Гашуунсухайт боомтын бүтээн байгуулалт энэ онд багтаж дуусах төлөвлөгөөтэй явж буй учир удахгүй орчин нөхцөл сайжирна” хэмээв.