Америкийн Флорида мужийн Жексонвилл хотод зэвсэгтэй этгээд дэлгүүрт гал нээсний улмаас гурван хүн амиа алджээ. Уг этгээд нь Африк гаралтай америкчуудыг үзэн яддаг байсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах сэдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж хотын цагдаагийн газар мэдэгджээ. Гэмт этгээд AR-15 винтовоор хүмүүс рүү гал нээжээ. Өөрөө сум үл нэвтрүүлэх хантаазтай байсан гэнэ. Хэргийн улмаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй амиа алдсан байна.
Хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа аж.